Бидний тухай

Монгол улсад сүүлийн жилүүдэд бөөрний архаг эмгэг өвчинтэй хүмүүсийн тоо нийт хүн амын дунд тасралтгүй өссөж түүнд гемодиализын эмчилгээний аппарат хэрэгслийн хэрэгцээ, шаардлага ихээр дутагдаж байгаа билээ.
Ийнхүү бөөрний архаг, эмгэг өвчтэй хүмүүст бөөрний үйл ажиллагааг орлуулах гемодиализын эмчилгээ, үйлчилгээний үйл ажиллагааг явуулах зорилгоор 2014 оны 4 дүгээр сард Люкс Диализ компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
Люкс Диализ компани АНУ-ын “DaVita Village Trust”, "Bridge of Life" байгуулагатай хамтран төсөл хэрэгжүүлж бөөрний архаг эмгэгтэй эцсийн шатанд байгаа хүмүүст гемодиализ эмчилгээ, үйлчилгээг олон улсын стандартын дагуу дэвшилтэт технологоор явуулах чадамжтай “Люкс Диализын Төв”-ийг Улаанбаатар хотод ашиглалтад орууллаа.
Люкс Диализын Төвд Герман улсын FRESENIUS брендийн диализын аппарат болон ус цэвэршүүлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Люкс Диализын Төв гемодиализ эмчилгээний шаардлагатай материал, хэрэгслүүдээ АНУ-аас шууд импортлон авч хэрэглэж байна.
Түүнчилэн бөөрний архаг эмгэгтэй өвчтөнг хянах, эмчилгээ үйлчилгээг өвчний үе шатанд тохируулан хийх, цаашид гемодиализ эмчилгээнд бэлтгэн, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тогтмол явуулж байна. Бид LUX MED оношлогооны төвтэй хамтарч шаардлагатай үед орчин үеийн бүрэн автомат анализаторуудыг ашиглан богино хугацаанд чанарын баталгаатай 70 гаруй нэр төрлийн шинжилгээ хийх нөхцлийг бүрдүүллээ.
Люкс Диализын Төв хоногт 18-27 өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ явуулах хүчин чадалтай бөгөөд хүндрэлтэй өвчтөн гарах тохиолдолд түүнд нэмэлт цагаар үйлчлэх боломжтой байна.
Манай төвд аль ч улс орны иргэн ирж баталгаатай, чанартай эмчилгээ үйлчилгээ авах бүрэн боломж байгааг сонордуулахад таатай байна.

Танилцуулга видео

 

Search